БИДНИЙ ТУХАЙ
Бид кемпийн цогц дэмжлэгийн үйлчилгээг амжилттай хүргэснээр үйлчлүүлэгчдэдээ гол бизнестээ анхаарал төвлөрүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг.
МАНАЙ ТҮҮХ
30 гаруй жилийн туршлагаараа Монруд нь Монголын өргөн хүрээний, хүндрэлтэй нөхцөлд найдвартай, өндөр чанартай дэмжлэгийн үйлчилгээ үзүүлэх хүрээнд нэр хүндээ баталгаажуулсан. Энэ хугацаанд бид Монголын 21 аймагт 60 гаруй дотоод, олон улсын үйлчлүүлэгчдэд үйлчилж, кемпийн менежмент, хоол, ханган нийлүүлэлт, тээвэр, газарзүйн хайгуул зэрэг чиглэлүүдийн туршлагаа хөгжүүлсэн. Манай үйлчилгээний туршлага нь нарийн төвөгтэй төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, олон улсын стандартын дагуу ажиллах, нөөц баялгийн хөгжлийн салбарт тогтвортой, инновацийн шийдлүүдийг санал болгох чадварыг баталгаажуулдаг. Одоогоор манай эрхэм үйлчлүүлэгчид дунд Эрдэнэ Ресурс Девелопмент Корп., МоЭнКо, Чүү Девелопмент, Терра Энержи болон бусад олон томоохон байгууллагууд багтаж байна.
МОНРУД ХХК-ИЙГ СОНГОХ ҮНДСЭН ШАЛТГААНУУД
  • Түргэн шуурхай байдал
    Төв оффис, орон нутгийн салбар, төслийн талбайн менежментэд тулгуурласан бүтэцтэй системээр үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангадаг.
  • Тасралтгүй ажиллагаа
    Төв оффис, орон нутгийн салбар, төслийн талбайн менежментэд тулгуурласан бүтэцтэй системээр үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангадаг.
  • Эрсдэлийн удирдлага
    ISO 9001:2015, MNS ISO 22000, ISO 45001 стандартуудыг хэрэгжүүлсэн туршлагатай мэргэжилтнүүдийн баг эрсдлийг бууруулж, чанарыг баталгаажуулдаг.

  • Туршлагатай боловсон хүчин

    Олон улсын стандарт, шилдэг бизнесийн дадлыг чанд мөрддөг өндөр ур чадвартай, туршлагатай багтай.

  • Үнэт зүйл ба нийгмийн хариуцлага
    Аюулгүй ажиллагаа, эрүүл орчныг эрхэмлэн, орон нутгийн хөгжил, ажлын байрыг дэмжиж нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг.
  • Мэргэжлийн удирдлага ба ХЭМАБ
    Бодит туршлага, шинэлэг шийдэл бүхий ажилтнууд, ХЭМАБ-ын тогтолцоог тууштай дэмждэг удирдлага нь хамгийн өндөр түвшний үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг.
БИДНИЙ ХАМТРАГЧИД
Манай зорилго бол

Харилцагчдыг өөрсдийн үндсэн үйл ажиллагаандаа төвлөрөх нөхцөлийг бүрдүүлэх явдал юм.

100% Монголын Хөрөнгө Оруулалттай

+ 400 Ажилтан

Татвар төлөлт

2022-2024 онуудад ₮7.6 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн

ISO 9001; MNS ISO 22000

Чанарын Стандартуудыг тус тус хэрэгжүүлсэн

Хамтын ажиллагаа

+60 Гадаадын болон дотоодын түнштэй хамтран ажилласан
Made on
Tilda