Харуул хамгаалалт

Манай компани нь Цагдаагийн Ерөнхий Газрын гэрээт харуул хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд энэ чиглэлээр мэргэжлийн түвшинд олон улсын шаардлага, хээрийн анги болон объектүүдийн аюулгүй байдлыг өндөр түвшинд ханган ажиллаж, харуул хамгаалалтын чиглэлээр мэргэшсэн баг хамт олныг бүрдүүлэн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээний дийлэнх хувийг алслагдмал зайд байрлах уурхай болон хээрийн ангиудын харуул хамгаалалтын үйлчилгээ эзэлдэг бөгөөд Монрудын харуул хамгаалалт нь таньд болон танай албан байгууллага уурхайн анги кемпийн орчинд хамгийн аюулгүй байх нөхцөлийг сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглан найдвартай хүргэх болно.

Та манай байгууллагаас дараах төрлийн хамгаалалтын үйлчилгээнүүдээс сонголтоо хийх боломжтой.

Үүнд дараах үйлчилгээнүүд багтана.

  • Объект, өмч хөрөнгийн гадна болон дотор хамгаалалт
  • Алт, бэлэн мөнгө, үнэт зүйлс, ачаа бараа тээвэрлэлтийн аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хамгаалах хэсэгчилсэн хамгаалалт
  • Уул уурхай, ашигт малтмалын, орд газрын хамгаалалтын үйлчилгээ
  • Байнгын болон түр кемпийн эд хөрөнгийн хамгаалалтын үйлчилгээ

УУЛ УУРХАЙ, ХАЙГУУЛ, ба ТЭЭВЭР ЗУУЧ