Боловсон хүчин сургалт
Манай баг хамт олон нь олон улсын дадлага туршлагийг өөрсдийн ажиллах салбарт хэрэгжүүлэн хоол хүнсний аюулгүй байдал, бэлтгэл, боловсруулалтыг чанар шаардлагад нийцүүлэн гаргаж байна.
Бид ажилчиддаа өөрсдийн ур чадвараа хөгжүүлэх, ажлын дадлага туршлага олж авах, карьераа нэмэгдүүлэх боломжийг олгон эрх тэгш найрсаг ажиллах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Өөрийн ур чадвараа мэргэжлийн түвшинд дээшлүүлж, ахисан түвшний сургалтуудад хамрагдах боломжийг баг хамт олондоо олгож байна. Хүнсний аюулгүй байдал, хоолны цэс төлөвлөлтийн талаарх өдөр тутмын ажлын зааварчилгаа багаж хэрэгсэлээр бүрэн хангаж байна.
Манай хээрийн ангийн ажилчид 6 сар тутамд эрүүл мэндийн үзлэг шалгалтанд орж эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны сургалтанд тогтмол хамрагдан ISO 9001:2008 стандартын дагуу ажиллаж байна. Орон нутгийн ажилчдыг хөгжүүлэн байнга сургалт хөтөлбөрүүд явуулан чадварлаг ажилчдыг удирдах ахлах түвшинд бэлтгэх хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Бид ажилтан тус бүрт хөгжих боломжийг олгодог гүйцэтгэлийн систем нэвтрүүлсэн нь сар тутмын ажлын гүйцэтгэлд нь дүгнэлт хийж зааварчилгаа өгч ажиллаж байна.