OHSE Policy

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны бодлого

Монруд ХХК нь бүх ажилтнуудын өдөр тутмын аюулгүй байдалд анхааран ажилладаг. Эрүүл ахуй ба аюулгүй байдал нь бидний үйл ажиллагааны нэгэн салшгүй хэсэг бөгөөд бид Монгол улсын хууль, дүрэм журам болон олон улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартуудыг мөрдөн ажилладаг. Манай удирдлагын баг үндэсний тэргүүлэгч байгууллага болохын тулд  бусад хамтрагч байгууллага харилцагчдын аюулгүй байдлын тогтолцоог судалж, түүнд нийцэн ажиллах тал дээр анхаарлаа бүрэн хандуулдаг. Үүнд дараах зарчмууд багтах ба эдгээрээр хязгаарлагдахгүй:

  • Эрүүл ахуй, аюулгүй байдлын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх
  • Сургалтууд зохион байгуулан эрүүл ахуйн, аюулгүй байдлын үүрэг хариуцлагыг ажилтнууд ойлгож, хэрэгжүүлэн ажиллаж байгааг баталгаажуулах
  • Шаардлагатай тохиолдолд эрүүл ахуй, аюулгүй байдлын гүйцэтгэлийг сайжруулах
  • Холбогдох хууль дүрмийг нягт мөрдөх
  • Ажлын байранд эрүүл ахуй, аюулгүй байдалтай холбоотой асуудлуудад өдөр тутамд мэдээлэл өгөх

УУЛ УУРХАЙ, ХАЙГУУЛ, ба ТЭЭВЭР ЗУУЧ