ISO Quality Management

ISO чанарын менежмент

Picture5

ISO олон улсын чанарын менежментийн системийг үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагатай уялдуулан үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжий сайжруулахын тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны стандарт юм.

Энэхүү чанарын менежментийн системийг танилцуулах Монрудын үндсэн зорилго нь өөрсдийн үйлчлүүлэгчдийн үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагад нийцсэн хамгийн өндөр түвшний үйлчилгээг үзүүлэхэд оршино. Энэ нь чанарыг сайжруулахын зэрэгцээ байгууллагыг илүү дэвшилттэй ажиллуулах менежмент юм.  Бид үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг хамгийн өндөр түвшинд байлгахаар хичээн илүү үр дүнтэй ажиллан өөрсдийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулахаар ажилладаг. Монрудын хэрэгжүүлсэн чанарын менежментийн систем нь ISO 9001:2008 стандартуудын бүхий л заалтуудтай нийцэж байгаа. Энэ нь манай үйлчлүүлэгчдийн хээрийн кемп дэх бүх үйлчилгээ, худалдан авалтын системүүдэд хамаарна.

Манай компани нь Олон улсын болон Монгол улсын стандартуудад нийцүүлэн гаргасан 27 журмыг мөрдөн ажиллаж байна.

Хүнсний нийлүүлэгчиддээ бид дараах шаардлагуудыг тавьдаг бөгөөд эдгээр шаардлагуудыг хангасан нийлүүлэгчдийг бид сонгон хамтран ажилладаг:

  • Хүнсний бараа бүтээгдэхүүн, материалуудыг ангилдаг зориулалтын байгууламжтай байх ба үндэсний хүнсний аюулгүй байдлын шаардлагуудыг хангах
  • Хүнсний бараа бүтээгдэхүүний эрүүл ахуйн дүгнэлттэй байх
  • Нийлүүлж буй бүх бараа бүтээгдэхүүн нь стандарт шаардлагуудыг хангах, баталгаат хугацаатай байх
  • Удаан хугацаанд хамтран ажилласан, найдвартай түншүүд хүнсний бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх
  • Хүнсний бараа бүтээгдэхүүн зориулалтын савалгаатай байх
  • Жишээ нь бид эрүүл ахуйн дээд зэргийн шаардлага хангасан зориулалтын савалгаатай тусгайлан ангилсан мах худалдан авдаг.

УУЛ УУРХАЙ, ХАЙГУУЛ, ба ТЭЭВЭР ЗУУЧ