Competitive Advantage

Давуу тал

Монгол Улсын уул уурхайн ханган нийлүүлэлтийн салбарт байгуулагдсан ууган компануудын нэг нь Монруд юм. Сүүлийн 20 жилийн турш бид тасралтгүй үйл ажиллагаагаа харилцагчийн үнэт зарчимд тулгуурлан амжилттай явуулсаар байна.

Харилцагч нэг бүрийн онцлог шаардлагад нийцсэн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхээс гадна мөн бизнесийн сайн хамтрагч нь ч болж чаддаг. Чанартай үйлчилгээ, ажлыг цаг тухайд нь нарийвчлан хийх чадвар бүхий баг бүрдүүлснээрээ бид харилцагчийн сэтгэл хангалуун байдлыг бүрдүүлж байна.

Монруд нь ажилчдын ур чадвараас гадна амьдрах, ажиллах тав тухтай орчинг таньд санал болгодог. Энэ нь бидний үйл ажиллагааны голлох онцлог болсон байна. Дээд зэрэглэлийн рестораны чанар стандартын дагуу төрөл бүрийн олон үндэстний амт чанар сайтай хоолны үйлчилгээг бид нэвтрүүлсэн.

Бид энэ салбартаа арвин их туршлагад суурилан үйлчилгээний дээд зэргийн чанар стандартыг нэвтрүүлж чаджээ.

УУЛ УУРХАЙ, ХАЙГУУЛ, ба ТЭЭВЭР ЗУУЧ