Монруд ХХК нь Монгол Улсын уул уурхайн ханган нийлүүлэлтийн салбарын ууган компаниудын нэг юм. Бид чанартай үйлчилгээ, ажлыг цаг тухайд нь хийж гүйцэтгэх чадвартай баг хамт олныг бүрдүүлж, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг компанийн үнэт зүйлд тулгуурлан амжилттай хүргэж байна. Бид Монголын уул уурхайн салбарт чанар, стандартын шаардлага хангасан Катерингийн цогц үйлчилгээ үйлчилгээг гэрээнд үндэслэн, бие даасан байдлаар гүйцэтгэснээр Үйлчлүүлэгчидээ үндсэн үйл ажиллагаандаа гол анхаарлаа хандуулах боломжийг олгодгоороо давуу талтай. Мөн бид үйлчлүүлэгч бүрийн үйл ажиллагааны онцлогтой уялдуулж, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, тэдний зүгээс тавьсан хүсэлт шаардлагуудыг Монгол Улсын аль ч нутаг дэвсгэрт Олон улсын чанар, стандарт, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг баримтлан, олон жилийн туршлага дээрээ үндэслэн ямар ч үйлчилгээг хүргэхэд цаг ямагт бэлэн байдаг. Монруд ХХК нь анх байгуулагдсан цагаасаа хойш Олон Улсын болон Дотоодын компаниудад кемпийн менежмент, катерингийн үйлчилгээг амжилттай хүргэсээр ирсэн. Бид үйлчлүүлэгчидтэй урт удаан хугацааны хамтын ажиллагааг бий болгох, харилцан итгэлцэл, тогтвортой бизнесийг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулж ажилладаг.
Монруд компани нь хоол тэжээлийн тэнцвэрийг хадгалсан Монгол болон Олон үндэстний бүхий л нэр төрлийн хоолоор нэг хүнд нэг өдөрт 3 удаа халуун хоолоор үйлчлэх бөгөөд хоолны цэсийг 14 хоногийн давтамжтайгаар өөрчлөн шинэчилж байдаг.
Монруд ХХК нь хүнсний захиалга, худалдан авалт, тээвэрлэлт болон хүнсний хадгалалтыг бүрэн хариуцна. Хүнсний бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ зориулалтын хөргүүртэй автомашинаар хүнсний чанар, баталгаат хугацаа болон эрүүл, аюулгүй байдлыг ханган тээвэрлэдэг. Мөн Монруд нь хэрэгцээт бүх хоол хүнс, түүний хангамж нь үргэлж шинэ бөгөөд байнгын бэлэн байх нөхцөлөөр ханган ажилладаг.
Монруд компани нь цэвэрлэгээ, угаалгын үйлчилгээг үзүүлэхдээ шат шатны зохих хяналттай ажиллаж, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлага стандартад нийцсэн үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэнэ. Үүнийг ISO 9001:2015 ЧУТ болон MNS ISO 22000:2019 ХАБ стандартын дагуу холбогдох маягтуудыг ашиглан явцын хяналтыг хийдэг.
Монруд нь тогтсон цагийн хуваарийн дагуу засвар үйлчилгээ болон хог хаягдлын үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлнэҮүнийг ISO 9001:2015 ЧУТ-ны стандартын дагуу холбогдох маягтуудыг ашиглан явцын хяналтыг хийдэг.
Пүрэвийн Болдсүх
Гүйцэтгэх захирал
Ноён Пүрэвийн Болдсүх нь компанийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 1995 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Компанийн хувьд тэрээр уул уурхай, хайгуул логистик, үйлчилгээний салбарын бизнесийн хөдөлгөгч гол хүч нь юм. Олон жилийн ажлын дадлага туршлагаараа тэрээр Монголын лоuистикийн салбарт хамгийн нэр хүндтэй эрхмүүдийн нэг болж чаджээ.
Болдсүхийн Анхбаяр
Ерөнхий Захирал
Болдсүхийн Анхбаяр нь 2005 онд Монруд ХХК-ын Үйл Ажиллагаа Хариуцсан Менежерээр анх гараагаа эхэлсэн. Өдгөө компанийн бизнесийн хөгжил олон улсын үйл ажиллагааны чанар, аюулгүй байдлын стандарт хэрэгжилт зэрэгт анхааран ажиллаж байна. Болдсүхийн Анхбаяр нь Монруд ХХК-д Үйл Ажиллагаа Хариуцсан Гүйцэтгэх Захиралын албан тушаалд ажиллаж байгаад 2012 оны дөрөвдүгээр сараас Ерөнхий Захирлаар томилогдон ажиллаж байна.
Болдсүхийн Болдбат
Үйл ажиллагаа хариуцсан захирал
Монруд ХХК нь 1995 онд үүсгэн байгуулагдсан Монгол Улсын анхны бөгөөд тэргүүлэгч кемп, катерингийн цогц үйлчилгээ үзүүлдэг компанийн хувьд дотоод болон гадаадын өргөн хүрээний бизнесийн түншүүдтэй хамтран ажилладаг билээ.